Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд - страница 2

Шрифт
Интервал


– Харин тиймээ! Бид нар 70 үхэртэй байсан, коммунистууд «Ядуу хүмүүс идэх юмгүй байхад чи бусдаас баян амьдарч байна» гэж хэлээд л бүгдийг нь аваад явсан. Өөрсдөө миний малаар цэргээ хооллосон байж таарах вий. Бидэнд хамгийн муу үнээг үлдээсэн, тэр нь сүү ч өгөхгүй шүү. Би одоо хүүхдүүдээ яаж тэжээх болж байна? Яаж турсныг нь хар л даа, нүд л үлдсэн байгаа биз – гэж ах нь зовлонгоо хуваалцав.

– Би танаас нэг юм гуйх гэсэн юм. Надад нэг хүүгээ өгөөч. Би өөрөө хүүхэдгүй хүн, харин нэг хүүг би хооллож бас сургаж чадна шүү.

– Нэг гэр бүл юм чинь чи ав ав – гэж ах нь зөвшөөрөв.

Балбар лам бүх хүүхдүүдийг цуглуулаад өөрийн өргөмөл шавь-хүүгээ сонгож эхлэв. Тэр хамгийн хүчтэйг нь биш харин нүд нь хамгийн гал цогтойг нь сонгож авав.. Түүнийг Жимба – өглөг гэдэг утгатай нэртэй хүү байв. Хэр сэргэлэн хүү вэ гэдгийг баттай мэдэхийн тулд тэр түүнийг шалгахаар шийдэв.

– Хүүхдүүдээ миний таалгасан тааврыг таагаарай: «Нэг гэр бүлийн гурван охины нэгийг гэргийгээ болгохоор хүргэн болох залуу ирэв. Тэгээд тэднийг яг адил данханд, адил таглаатай бас адил хэмжээний усаар цай чанахыг санал болгов. Хэний цай түрүүлж буцалсаныг нь гэргийгээ болгоно гэв. Хэн түрүүлж цайг чанасан бэ: том, дунд эсвэл бага охин уу? Яагаад?» гэв.

Хүүхдүүд таамаглаж эхлэхэд ганцхан Жимба шууд л: Бага нь гэж хариулав.

– Яагаад?

– Яагаад гэвэл том охин нь байнга л таглааг нь авч данх руу хараад байсан, дунд охин нэг л удаа харсан, харин бага охин эгч нарынхаа замд саад болохгүй гээд тайван суусаар байсан. Таглаа авснаар уур нь замхарч ус удаан буцалсан гэв.

Ингээд Жимба Балбар ламынд амьдрах болов.

Сарын дараа шалгах хүмүүс хүрч ирэв.

– Чи соёлч хувьсгалтай яаж хөл зэрэгцэн явна? Манай агуу их Маог хэн ч хуурч байгаагүй шүү гэж ирсэн хүмүүс сүрдүүлж байв.

– Тиймээ тийм. Би та нарын зөвлөгөөг даган гэр бүлтэй болохоор шийдсэн. Эхнэр олоогүй ч хүүтэй болсон шүү гээд бяцхан Жимба руу заав.

Тэд түүн рүү хараад итгэсэн болоод гараад явав. Эсвэл зүгээр л түүнийг анхаарах сүүхээ байгаагүй байх. Залуу улс орны эрх ашгийн төлөө өөр бас их баялгийг ард түмнээс хураах ёстой, тэгээд ч «дахин хүмүүжүүлэх» дараалалд баян байсан хүмүүс, багш болон шашны хүмүүс бүгдээр зогсож байв.

Ингээд Балбар лам өвс, танаар зовж шаналж байгаа хүмүүсийг эмчилж өөрийн бүх л амьдралаа хатуу чанга ёс жаягтай өнгөрөөсөн юм.