Харин төрсөн Буряд оронд хийд дацанг сэргээж эхлэхэд, эх оронд нь түүний амь насанд аюул тулгарахгүйг Балбар лам ойлгоод туслахаар эргэн ирэв. Нэгэн өдөр түүнийг болон нэр хүндтэй хэдэн төвд лам нарыг нэгэн хөрөнгө чинээлэг гэр бүлд ном уншуулахаар урив. Лам нар өөрсдөө товолсон газраа хүрэлцэн ирэхээр тохиролцов. Тэд ирэхэд хашаан дотор нэг дайрдаг нохой хуцаж, шүлсээ гойжуулж бас шүдээ хавирч гарлаа. Нэр хүндтэй лам нарын хэн нь ч хашаа руу орж зүрхлэхгүй зогсоцгоолоо. Балбар лам ирээд лам нар луу харчихаад хаалга онгойлгоод байшин руу явав. Нохой түүнийг харангуутаа дуугаа намсгаж чимээгүй болов. “ Зам чөлөөтөй боллоо» гэж хүмүүс бодсон ч андуурчээ. Хүмүүс хашаанд оронгуут нохой гэрийн эзэгтэй түүнийг хорьтол тэдэн лүү дайрч гарлаа.
Зочид Балбар ламыг гайхлаа, дараа нь бүх л насаа ариун дагшин байдалд өнгөрөөсөн хүн ямар их хүчийг олж авдгыг ойлгоцгоолоо. Харин өргөмөл Жимба хүү энэ явдлын ачаар Оросод боловсрол олж аваад дараа нь Балбар ламаас өвс, танаар эмчлэх арга ухааныг сурч одоо хүмүүсийг эмчилдэг болсон юм.
Майдар бурхны хөшөөг барих нь – зорилго биш.
Энэ нь зорилгодоо хүрэх арга зам юм.
Зорилго бол боломжтой бүхий л цаг хугацаа
Энэ урт цаг хугацааны үргэлжлэх явцад
Боломжтой хичнээн хүн байна Төдий чинээ хүнд
Ач тус хүргэх явдал юм.
Сопа лам.
Нэгэн үе Дээрхийн гэгээнтэн Богд гэгээний туслах нь би байсан юм.
Дээрхийн гэгээнтэн Богд гэгээн бол өндөр настай байсан ч өөрийн өндөр насыг харгалзахгүйгээр өөдрөг буюу чадалтай нэгэн байсан юм. Түүний хажууд өөрийгөө нялх хүүхэд аятай санаж сандрал, санаа зовох болон айдас мэдрэгдэхгүй ямар нэгэн хүчтэй хамгаалалтын бүсэд байгаа юм шиг мэдрэмж төрдөг байв.
Дээрхийн Гэгээнтэн Богд гэгээн нь бүх хүмүүсийг баяр баясалтайгаар угтдаг. Тэр мөргөлчдөд санаа тавьж тэдний төлөвлөгөө болон аялалыг сонирхож, Дарамсалаар хийх аялалыг зохион байгуулахад туслахыг санал болгодог доо. Энэ хүн Буддын шашинд ач холбогдлоороо хоёр дахь хүн хэдий ч түүнтэй харьцахад энгийн бас хялбар байдаг. Тэр их сайхан сэтгэлтэйгээс гадна түүний байгаа байдалд өөрийгөө онцгой гэж цухуйлгах нэг ч зүйл байдаггүй.
Багш шавь нарын уулзалт яаж явагддагыг би дандаа сонирхдог байсан. Хүн бүхэн – нэг дор багш бас шавь байдаг. Хэрвээ Багш нь зөвийг ухаарах хэмжээнд хүрсэн бол тэр түүнийгээ хажуугаас мэдрэгдэхгүй маш өвөрмөц, гэхдээ шавь нь тэрийг маш хүчтэй мэдэрдэг үйлчилгээтэй аргаар дамжуулдаг. Би Богд гэгээнийг харж байхдаа энгийн өдөр тутмын амьдралд Бодхичиттын ойлголт (Бүх л амьд биетийн сайн сайхны төлөө гэгээрэлд хүрэхэд чиглэгдсэн ухамсар) ямар их ач холбогдолтойг ойлгож эхэлж байв. Энэ нь ямар ч дүн тавихгүй, сайн муу гэсэн ялгаагүй, өөрийнх хүнийх гэхгүйгээр нээлттэй, хайр сайхан сэтгэл, халамж болон өрөвдөх сэтгэлээр хүмүүст хандах хандлага юм. Үүнд л хүмүүсийн ихэнх хэсэг шаналж байдаг «хоёр хуваагдах», хоёрдмол байдлыг даван туулах хүч илэрдэг.