Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд - страница 8

Шрифт
Интервал


– Эмнэлэгт очих хэрэг гарах нь – гэж Батмөнх битүү хамраараа бувтнав.

Эмнэлэгт түүнд W135 гэдэг менингитийн бүлгийн аюултай вирус илэрчээ. Энэ вирус нь цусны эргэлтийн системд аль хэдийн орчихсон байв. Үүнээс үүдэн вирус тархинд нэвтрэн орох аюул тулгарлаа:

– Ойлгомжтой, энэ бол септицемия (цусны хордлого) байна, – гэж удаан үзсэний дараа өвчтөн рүүгээ найдлага муутай харцаар нүдний шилээ янзлангаа хараад эмч тайлбарлав, – Гэхдээ санаа зовох хэрэггүй, энэ вирус зургаан хүний нэгний бие организд байж байдаг. Таныг эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй гэв.

Эмчийн онош Батмөнхийг сэтгэлээр унахад хүргэв, учир нь тэр ханиалгахаас илүү хүнд өвчнөөр өвдөж байгаагүй, багаасаа маш сайн, чийрэг биетэй гэдгээрээ ялгарч иржээ. Эмнэлэгт хэвтэхийг бүү хэл тэр эмчтэй ч урд нь уулзаж байгаагүй нэгэн.

Цэргийн даргыг эмнэлэгт хэвтүүлж антибиотик уухыг зөвлөв. Долоо хоног өнгөрөхөд түүний биеийн байдал дээрдсэнгүй харин муудсаар. Амаараа амьсгалах нь тун тааламжгүй байлаа. Унтаж байхад нь тэрэнд агаар дутагдаж амьсгаа боогдсоноос болоод тэр байнга сэрдэг байв. Тэр гачигдал, хатуу хүнд байдалд дассан хэдий ч тэрэнд тарган хонины махаар хийсэн шөл, гэрийн лапша хэд хэдэн удаа зүүдлэгдлээ.

Бүх хүмүүс их хүндэтгэлтэйгээр хандаж байсан хөгшин лам түүний өрөөний хөрш болж таарлаа. Тэр их хүнд өвчтэй байсан ч байнга л арц асаан залбирч байдаг байв.

– Эрхэм минь, туслаарай, – гэж Батмөнх гуйлаа, яагаад гэвэл тэр хар багаасаа л буддын залбирлын хүчинд итгэдэг байжээ.

– Оролдож болох л юм, гэхдээ эрүүл болох нь зөвхөн бидний хамгаалагчдын гарт байгаа, – гэж хөгшин лам хариулав.

Дараа нь тэр Батмөнхийн орны хажууд суугаад гартаа эрхээ барин маани уншиж эхлэв. Батмөнх янз бүрийн үйлчилгээг их удаан хүлээж байгаад унтаад өгчээ.

– Пүү, – гэж лам чанга дуугарахад Батмөнх цочин сэрлээ. Ингэхдээ тэр Батмөнхийн хамрын уг руу тамшаалан нулимав. Гэнэтийн явдлаас болж Батмөнх хөшиж орхив, түүнийг – бааштай шинэ цэргүүдийн аянгыг – хэн ч нулимж байгаагүй юм. Гэхдээ юу хэлэхэв, өөрөө гуйсан юм чинь.

«Энэ бүгдийг би дэмий л сэдэж дээ», – гэж Батмөнх бодоод харин чангаар:

– Баярлалаа, гэгээнтэн минь! – гэж хэлэхэд түүний хоолойноос гарч буй дуу нь цэвэр тэр дахиад л чөлөөтэй ярьж чадаж байгаа нь их сонин байв.

Тэр эмчийн үзлэгийг хүлээх ч үгүй баяртайгаар гэр лүүгээ явлаа. Зүгээр л хувцас хунараа хумиад өөрийн цэргийн байрандаа явж байгаа юм шиг чанга алхан гудамж руу гарлаа. Зөвхөн хацар дээрээ сэвхтэй залуухан сувилагч түүний араас: