– Энэ ламыг битгий хөөгөөрэй. Удахгуй тэр засрах болно гэж нэмж хэлэв.
Үүнээс хойш өвөл Дарамсалад хичнээн хүйтэн байсан ч бүх лам нүцгэлсэн гартай явдаг болжээ. Тойроод цас орсон байсан ч тэр шүү.
Жинхэнээсээ ухаалаг хүн бол
Үхлийг ялан дийлж энэ ертөнцийг орхидог.
Будда Шагжамун
Гэгээн Кябже Ёнгзин Линг Доржечанг (1903—1983) Дээрхийн Гэгээнтэн 14 Далай ламын ахлах багш байсан юм. Түүний эх Сонам Декий Төвдийн нийслэл Лхасаас баруун хойд зүгт байрлах Чакрамсамвары гэдэг ариун газар түүнийг төрүүлсэн байна.
Хятадууд Төвдийг эзлэн авсны дараа тэр Энэтхэг рүү зугтсан. Тэнд тэр Дээрхийн Гэгээнтэнд үргэлжлүүлэн багшилсаар байсан. Цаг хугацаа өнгөрөхөд дэлхий даяар буддизм дэлгэрч түүний их багш нарыг лекц уншуулах гэж урьдаг болов. Ингэж Линг Ренбучийг Америк Европт урьсан юм. Линг Ренбучийг Америкт, тухайлбал Нью-Йоркт айлчлах үеэр нэгэн жижиг сонирхолтой зүйл тохиолдсон юм. Угтаж байсан хүмүүс хүрч ирэх цагийг андуурч үүнээс болоод Линг Ренбучи хотын дунд ганцаараа үлдсэн байна.
Линг Ренбучи хэсэг бүлэг төвд хүмүүстэй түүний бодож байснаар холгуй орших Төвд Хаусыг зорьж байжээ. Төвд хүмүүсийн хэн нь ч англи хэл мэддэгүй байсан болохоор хүнээс зам асуух боломжгүй байв. Тэгэхлээр нь Линг Ренбучи өөрийн туслах нараас Төвд Хаусын зургийг гуйж авав. Зургаа аваад хаанаас ч юм бүү мэд гарч ирсэн жижигхэн шар шувууг дуудлаа. Шувуу түүний мөрөн дээр аймшиггүйгээр суулаа. Линг Ренбучи шувуунд зургийг үзүүлэв. Тэр хэдэн метр газар нисээд дуугарч утас нь дээр суугаад өгөв. Бүх хүмүүс түүний зүг явлаа. Төвд хүмүүс нисэж буй шувууны араас хагас хороолол газар яваад булан тойроход очих газар нь харагдаж байв.
Үүнтэй ижил гайхалтай түүхүүд Линг Ренбучитэй нэг хоёр удаа биш, харин хүмүүст туслалцаа хэрэгтэй болох бүрт тэр өөрийнхөө чадварыг хэрэглэж байдаг гэж ярьдаг юм.
Батмөнх лам хоёр эмнэлэгт
Өөрийн богино амьдралыг
Үүрдийнх гэж битгий бод
Явах цаг ирэхлээр
Өөрийн сайн үйлээ тоолоорой.
Буряд ардын зүйр үг.
Нэгэн удаа алс хол Сибирьт «Нэгдмэл Орос Улс» – ын төлөөлөгч цэргийн дарга Батмөнх азгүйтэв. Тэр салхинд цохиулжээ. Дархлаа суларч тэр хүчтэй ханиаж эхлэв. Тэр их өндөр, бие бялдар сайтайгаас гадна Василий Иванович Чапаевынх шиг сахалтай байв. Тэр Оросын хаанд үнэнчээр зүтгэж эх орныхоо хилийг хамгаалахад сахилга бат, зоригоороо алдаршсан бурядын казакуудын үр удам байх.