Усыг нэг л удаа буцалгах хэрэгтэй
Тэгэхгүй бол түүний амин хүч нь багасдаг.
Буцалгасны дараа өдөр өнгөрвөл
Тэр үхэж хор болдог юм.
Бурядын ардын мэргэн ухаан
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гюдмед тарнийн коллежэд сургаал айлдаж байхад бид Дашжамц гэдэг монголтой таарав. Түүний төвд нэр нь «Ашиг тусын далай» гэж орчуулагддаг Таши-Гьятцо юм. Тэр хятадууд Төвдийг эзлэхээс өмнө Лхасад ирээд дараа нь Энэтхэг рүү төвдийн дүрвэгсэдтэй цуг цагаачилсан байжээ. Тэр Энэтхэгт Карнатак мужийн Хунсур дүүргийн 12-р баазад амдардаг байв. Харахад тэр жижиг биетэй жирийн л хүн. Бид ойр танилцсаны дараа түүнийг Дээрхийн гэгээнтэн Далай ламд тусгайлан хоол хийж өгдгийг мэдлээ. Ингэхийн тулд тэр гартаа модон савх барьж зөвхөн түүгээрээ л хоол хийдэг байв. Түүнчлэн хоолонд гараа хүргэдэггүй байлаа. Тогооч бидний гар бол зүгээр энгийн хүний гар болохоор ариун хүний хоолыг бузарладаг гэж үздэг нэгэн. Сургааль дууссаны дараа бид Далай Ламтай уулзсан юм. Дээрхийн Гэгээнтэн биднийг Оросын бурядууд гэж мэдээд инээж биднийг магтсан юм:
– Та нар маш сайхан хоолтой шүү! Би монголын хуушуур шиг сайхан хоол хаана ч идэж үзээгүй! гэв.
Модон савхаар хуушуур хийх ямар хэцүү бол гэж би бодлоо.
Ялалт атаархал ба хорсол төрүүлдэг
Ялагдсан хүн харин хорсол болон уйтгарт амьдардаг
Ялалт ба ялагдлаас татгалзаж
Зөвхөн мэргэн хүн л тайван амьдардаг.
Будда Шагжамун
Бид жил болгон хойд Энэтхэгт байрладаг Дарамсалад Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сургаалийг сонсохоор явдаг байв.
Дарамсала бол Гималайн уулын энгэрт байдаг Химачал Прадеш мужийн уулархаг газар юм. Дарамсала бүхэлдээ их тэгш бус налуутай дов гүвээтэй газар нутагт байрладаг. Тэр гурван хэсэгт хуваагддаг – Дарамсала өөрөө, түүнээс багахан дээр байрлах Маклеод Ганж ба түүнээс дээш байх – Дарамкот.
Маклеод Ганж бол хоёр гурван км урттай тосгон юм. Энд зугаалах нь их хэцүү ажил даа, байнга л чулуун шат ба огцом жингээр дээшээ гарах хэрэг гарна тэгш зам ерөөс байхгүй. Машин багагүй л явна, Маклеод Ганж бол мөргөлийн газар юм. Жуулчид ч их, ихэнхдээ Тайвань, Гонконгоос ирсэн хятадууд болон европчууд байдаг. Зам дагуу их олон гуйлга гуйсан хүмүүс бий, ихэвчлэн гар хөлгүй тахир дутуу хүмүүс байна. Жуулчид, мөргөлчид, ядуучуудыг эд шидийн хэрэгцээ нь нэгтгэдэг, тэгээд мөн энэ газар нутгийн гайхалтай гэрлэн бүрхүүл тэднийг татаж байдаг. Энд бусад Энэтхэгийн ижил хотуудыг бодвол амьдрал тайван бас чимээгүй.