Дарамсалагийн дүр төрхийн нэг чухал зүйл бол түүний дүрслэхийн аргагүй сайхан, биширмээр байгаль юм. Сүр жавхлантай уулс, сэтгэл татам солонгийн дүр зураг, бүргэд дүүлж байдаг тод-хөх тэнгэр. Энэ диваажингийн хэсэгт ирсэн хүний сэтгэлд тайван ба нам гүм байдал ноёрхдог. Ийм газар сэтгэлээ зовоох, түгшээх хүсэл төрөхгүй, тэр өөрөө л чамайг тайвшруулан, тайтгаруулж байдаг. Хүрээлэн буй орчингоор зүгээр зугаалан ахуй, агаар, нар болон ус харж цэнгэж болно. Хойд хэсэгт гэрэл цацруулсан цаст оройнууд харц булаан, гайхалтай өнгөнүүд нь нүд баясгадаг юм. Уулын агаар нь үүрийн шүүдэр шиг тунгалаг, цэвэр ба эрүүл байдаг. Цас зөвхөн ууланд л байна харин Дарамсала бол хуурай, дулаан цаг агаартай газар. Хүрээлэн буй орчин бүхэлдээ шаламгай хөдөлгөөнтэй сармагчингууд яаран, түргэн гүйж байдаг зуу зуун жилийн настай нарс, гацуураар бүрхэгдсэн байдаг. Эргэн тойронд усанд сэлж болох хүйтэн уулын горхи хүрхрээ шуугин хөгжилддөг.
Хэрвээ Багсу road замаар явбал 15 минутын дараа хажууд нь гайхалтай хүрхрээ урсаж байдаг Дармакот тосгон таарах болно. Доошлоод ирэхлээрээ хүрхрээ хавцлын ероолоор хөгжилтэй урсах гол болон хувирна. Хүрхрээгээс холгуй Дарамкотын захад Хинду сүм байрладаг. Түүний хонхны дуу нь хол ууланд ч сонсогдоно.
Маклеод Ганжагийн төв хэсэгт залбирлын хүрдтэй, үйл ажиллагаатай байгаа буддын сүм байрладаг. Гол замын дагуу түүнээс 2 км зайд гоё будсан цонхтой, хуучин оршуулгын газартай, зуун жилийн настай нарс болон том том хонхтой гэгээн Ионна Пустынникийн хуучин британийн сүм оршино. Нэгэн удаа хулгайч нар хонхыг хулгайлах гэж оролдоод 300 м л хол явж эцэст нь тэндээ хаяад явсан байдаг.
Маклеод Ганжагаас 30 мин алхаад улаан, цэнхэр загаснуудыг харж баясч болох Дал гэдэг ариун нуурын хажууд ирнэ.
Хоёр дахь мянган жил эхлэхийн өмнөх нь Дарамсалад 200 орчим Оросын буддистууд цугласан. Өдөр бүр мөргөлчид лам нартай хамт Далай ламын байрлах газрыг тойрон кора (маани уншин залбирлын хүрдийг эргүүлэн тойрох) үйлддэг байв. Энд байнга л олон тооны буддын лам нар амьдарч байдаг. Тэд дандаа л улаан хүрэн өнгөтэй хувцас хунар өмсдөг. Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сургааль эхлэхэд тэд эгнээнд орон нэг улаан хүрэн өнгөтэй голын давалгаа болон хувирдаг.
Нэгэн удаа алба эхлэхээс өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай лам хэдэн мянган лам нарын дунд, сайн харах боломжгүй зайд сууж байсан нэгнийг зааж босохыг хүсэв. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн түүнийг донгакаа (төвдийн лам нарын хувцас) үзүүлэхийг хүсэхэд тэр уламжлалт ламын хувцасны оронд хөх тэрлэг өмссөн байж ичгэвтэр байдалд орлоо. Гелугэд уламжлалд хувцас өмсөх дэг журмыг их хатуу чанд мөрддөг юм. Энэ лам түүнийг уламжлалаасаа бага зэрэг ухарсаныг хэн ч анзаарахгүй байх гэж найдаж байв. Ялангуяа тэр улаан хүрэн нөмрөгөөр түүнийгээ далдалсан байхад. Гэсэн ч Далай лам ямар нэгэн гайхалтай байдлаар үүнийг хараад ичсэнээсээ болж бараг уйлж байсан дуулгаваргүй ламыг сахилга дэг журам зөрчсөн гэж зэмлэв. Тэр өвгөдөөс тэр аль сүмээс ирсэн лам бэ гэж асуухад Дрепунг Лосалинг сүмийх гэж хэлэв. Дээрхийн Гэгээнтэн энэ сүмийн дэг журам сахиулагчийг дуудан авчирч түүнийг сахилга дэг журмыг илүү хатуу чанд сахиулж байхыг сануулав. Дараа нь: